Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026.11.09
1. Үйлчилгээ
Shivey (shivey.mn) нь монгол болон англи гараар шивэх чадварыг онлайнаар сургах үйлчилгээ юм. Зарим хичээл, хурдны сорил үнэгүй, бусад нь Premium эрхтэй ашиглагдана.
2. Бүртгэл
Хэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлж, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Нэг эрхийг нэг хүн ашиглана.
Утасны дугаараар нэвтрэх үед хэрэглэгч өөрийн утаснаас 144773 дугаар руу SMS илгээж баталгаажуулна. Энэ SMS-ийн төлбөр (операторын тарифаар 150₮) хэрэглэгчээс гарах бөгөөд түүний нэг хэсгийг (40₮) Verify.MN үйлчилгээгээр дамжуулан Shivey хүлээн авна. Утасны дугаараа солих эсвэл алдвал бүртгэлээ хамгаалахын тулд “Миний самбар” хуудаснаас имэйл нэмж баталгаажуулахыг зөвлөж байна.
3. Premium эрх ба төлбөр
- Premium эрх нь нэг удаагийн 19,900₮ төлбөртэй, насан туршийн эрх юм. Сунгалт, давтан төлбөр байхгүй.
- Төлбөрийг QPay, банкны карт эсвэл дансаар шилжүүлж төлнө. QPay, картын төлбөр баталгаажмагц эрх автоматаар идэвхжинэ; дансаар шилжүүлсэн бол шалгасны дараа 24 цаг хүртэлх хугацаанд идэвхжинэ.
- Төлбөр зөвхөн техникийн алдаа эсвэл давхар төлбөрийн үед буцаагдана. Дэлгэрэнгүйг “Төлбөр, хүргэлт, буцаалтын нөхцөл” хуудаснаас үзнэ үү.
- “Насан туршийн” гэдэг нь Shivey үйлчилгээ ажиллаж байх хугацаанд гэсэн утгатай.
4. Гэрчилгээ
Шалгалтын гэрчилгээ нь Shivey дээрх онлайн шалгалтын дүнг илэрхийлнэ. Хуурамч аргаар (программ, бусдаар бичүүлэх) авсан дүнг цуцлах эрхтэй. Машинаар бичсэн мэт дүн чансаа, тэмцээнд тооцогдохгүй бөгөөд гэрчилгээ олгохгүй.
5. Урамшуулал
Shivey хичээлээ худалдаж авсан (Premium) сурагчдаа ахиц, хурдаар нь урамшуулж болно. Урамшуулал олгохоос өмнө дүнг шалгах бөгөөд хуурамч гэж тогтоогдсон дүн тооцогдохгүй. Дэлгэрэнгүйг урамшууллын журам-аас үзнэ үү.
6. Хориглох зүйл
Автомат программаар бичих, системийн аюулгүй байдлыг зөрчих, эрхээ худалдах, контентыг хуулбарлан түгээхийг хориглоно.
7. Холбоо барих
support@shivey.mn