Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026.11.17
Цуглуулдаг мэдээлэл
- Нэр, имэйл хаяг, нууц үгийн шифрлэсэн хэлбэр (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).
- Хичээл, хурдны сорил, шалгалт, уралдааны дүн, үсэг бүрийн алдааны тоо.
- Хурдны сорил, шалгалт, уралдааны үеэр товч дарсан хугацааны бүртгэл. Хурдыг серверт тооцоолох, программаар бичсэн эсэхийг шалгахад ашиглана.
- Төлбөрийн захиалгын дугаар, дүн, огноо. Картын болон дансны мэдээллийг төлбөрийн үйлчилгээ ба банк боловсруулна, бид хадгалдаггүй.
- Нэвтрэх, бүртгүүлэх оролдлогыг хязгаарлахын тулд IP хаягийг хэдэн цагаар түр хадгална (хэт олон оролдлогоос хамгаалах зорилготой).
- Хэдэн хүн хуудсыг үзсэнийг тоолохын тулд Vercel Web Analytics ашиглана. Энэ нь күүки хэрэглэдэггүй, хувь хүнийг таниулах мэдээлэл цуглуулдаггүй, зөвхөн хуудас үзсэн тоо, хөтчийн төрөл, улсын түвшний байршлыг нийлбэрээр харуулна.
- Фэйсбүүк, Инстаграм дээрх зар маань үр дүнтэй эсэхийг хэмжихийн тулд Meta Pixel ашиглана. Энэ нь таныг хуудас үзсэн, бүртгүүлсэн, төлбөр төлсөн эсэхийг (төлбөрийн дүнтэй нь) Meta Platforms-д илгээнэ. Бид таны нэр, имэйл, утасны дугаарыг Meta-д илгээдэггүй. Meta энэ мэдээллийг өөрийн нууцлалын бодлогын дагуу ашиглана.
- Бүртгэлгүйгээр уралдахад өгсөн нэр, уралдааны явц түр хадгалагдаж, хэдэн цагийн дараа автоматаар устгагдана.
Ашиглах зорилго
Ахицыг хадгалах, сул товчны дасгал бэлтгэх, Premium эрх идэвхжүүлэх, гэрчилгээ олгох, чансаа гаргах, хуурамч дүнгээс хамгаалах. Машинаар бичсэн мэт дүн чансаа, тэмцээнд тооцогдохгүй.
Бусдад харагдах мэдээлэл
- Таны бүртгүүлсэн нэр долоо хоногийн чансаа, урамшууллын үр дүнд бусдад харагдана. Уралдаанд зөвхөн нэрийн эхний үг харагдана.
- Гэрчилгээний хуудас нь линктэй хэн ч үзэж болохоор нээлттэй (гэрчилгээг баталгаажуулах зорилготой). Үүнд таны нэр, хурд, нарийвчлал харагдана.
- Хэрэв та ангид нэгдсэн бол таны нэр, имэйл, дүн тухайн багшид харагдана.
- Нэрээ өөрчлүүлэх эсвэл нууцлахыг хүсвэл support@shivey.mn хаягаар хандана уу.
Гуравдагч этгээд ба мэдээлэл хадгалах газар
- Мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
- Төлбөрийг Bonum төлбөрийн үйлчилгээ (QPay болон карт) боловсруулна. Бид түүнд зөвхөн захиалгын дугаар, дүн, барааны нэрийг дамжуулдаг. Таны нэр, имэйлийг дамжуулдаггүй.
- Бүртгэл болон дүнгийн мэдээлэл Supabase үйлчилгээний өгөгдлийн санд (Сөүл, Өмнөд Солонгос), вэбсайт Vercel дээр (Сөүл) ажиллана. Домэйн ба “хүн мөн эсэх” шалгалтыг Cloudflare гүйцэтгэнэ.
- “Google-ээр нэвтрэх”-ийг сонговол Google бидэнд таны нэр, имэйл хаяг, Google бүртгэлийн дугаарыг (зөвхөн таныг таних зориулалттай) дамжуулна. Бид таны Google нууц үг, холбоо барих хүмүүс, бусад өгөгдлийг авдаггүй.
- Имэйлээ баталгаажуулаагүй, огт ашиглаагүй (хичээл, сорил хийгээгүй, ангид ороогүй) бүртгэлийг бүртгүүлснээс хойш 7 хоногийн дараа автоматаар устгана. Төлбөр төлсөн бүртгэлийг устгахгүй.
- Та бүртгэлээ “Миний самбар” хуудасны доод хэсгээс өөрөө устгаж болно. Ингэхэд таны нэр, имэйл, ахиц, дүн, гэрчилгээ устна. Төлсөн төлбөрийн дүн, огноо нягтлан бодох бүртгэлд нэргүйгээр үлдэнэ. Нөөц хуулбараас 35 хоногийн дотор бүрэн арилна.
- Урамшуулал явагдаж байх үед Premium сурагчдын хурдны сорилд дарсан товч болон тэдгээрийн хугацааг шударга байдлыг шалгах зорилгоор хадгална. Эдгээрийг зөвхөн админ үзэх бөгөөд 90 хоногийн дараа устгана.
- Утасны дугаараар нэвтрэх үед таны дугаарыг Verify.MN үйлчилгээ (Монгол) баталгаажуулна. Бид таны утасны дугаарыг зөвхөн нэвтрэхэд ашиглана.
- Имэйл баталгаажуулах болон нууц үг сэргээх захидлыг Resend үйлчилгээгээр илгээнэ. Түүнд зөвхөн таны имэйл хаяг, нэр, захидлын агуулгыг дамжуулна.
- Shivey-н шинэ боломж, санал болголтын талаар хааяа имэйл илгээж болно. Ийм имэйл бүрийн доор татгалзах холбоос бий. Татгалзсан ч бүртгэлийн имэйл (баталгаажуулах, нууц үг сэргээх) хэвээр ирнэ.
- Өгөгдлийн нөөц хуулбар шифрлэгдсэн хэлбэрээр Cloudflare R2-д хадгалагдаж, 35 хоногийн дараа автоматаар устана.
- Иймд таны мэдээлэл Монгол улсаас гадна боловсруулагдана.
Таны эрх
Бүртгэлээ болон мэдээллээ харуулах, засуулах, устгуулах хүсэлтийг support@shivey.mn хаягаар илгээнэ үү. Бүртгэл устгагдахад таны дүн, ахиц хамт устгагдана. Нөөц хуулбараас 35 хоногийн дотор бүрэн арилна. Нягтлан бодох бүртгэл, хуулиар шаардлагатай төлбөрийн бичлэгийг хадгалж болно.
Күүки ба хөтчийн санах ой
- shv_session: нэвтэрсэн төлөвийг хадгална (60 хоног).
- shv_racer: уралдаанд таныг таних санамсаргүй дугаар. Зөвхөн түүний шифрлэсэн хэлбэрийг хадгална (1 жил).
- shivey-learn-lang: сонгосон хичээлийн хэл (1 жил).
- Хөтчийн санах ой: өнгөний сонголт, бүртгэлгүй үеийн ахиц, тоглоомын шилдэг оноо, тохиргоо. Эдгээр нь зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдана.
- Cloudflare-ийн “хүн мөн эсэх” шалгалт нэвтрэх, бүртгүүлэх хуудсанд өөрийн күүки ашиглаж болно.
- _fbp: Meta Pixel-ийн күүки. Зарын үр дүнг хэмжихэд ашиглана (3 сар). Хөтчийнхөө тохиргоонд гуравдагч талын мөрдөлтийг хаавал илгээгдэхгүй.
- px_signup: шинээр бүртгүүлснийг Meta Pixel-д нэг удаа мэдэгдээд устгагдана (10 минут).
- Meta Pixel-ээс бусад зар сурталчилгааны болон хэрэглэгчийг мөрдөх күүки ашигладаггүй.